Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨВ АЙМАГТ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ Е-MONGOLIA ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

2020-11-03

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 149 дүгээр тогтоол, 2020 оны 90 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд E-Mongolia /Төрийн үйлчилгээний цахим систем/-ийг анх удаа Төв аймагт нэвтрүүлэх ажил явагдаж байна. Энэ хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Харилцаа, холбоо мэдээлэл технологийн газраас аймгийн ЗДТГ-ын хэлтэс, харьяа агентлагуудын удирдлагууд, албан хаагчдад сургалт зохион байгууллаа. 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр улс орон даяар нээлтээ хийсэн уг цахим үйлчилгээг хэрэгоээнд нэвтрүүлснээр иргэд төрийн 30 байгууллагын 181 төрлийн үйлчилгээг гэрээсээ болон ажлаасаа гар утсаа ашиглан хүлээн авах боломж бүрдэж байгаа юм. Энэ онд 181 төрлийн үйлчилгээг нэвтрүүлж, харин ирэх оноос төрийн байгууллагын 492 төрлийн үйлчилгээг хэрэглээнд бүрэн нэвтрүүлнэ гэдгийг албаныхан онцоллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9544
7864 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%