Аймгийн ИТХ-ын наймдахь удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаан
хуралдлаа
Хуралдаан 39-н төлөөлөгч, 100% ирцтэйгээр ажилттай хуралдаж өндөрлөлөө. Хуралдаанаар дараах гурван асуудалыг хэлэлцэв.
1. - Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга сонгох тухай.
2. - Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн тоог
тогтоож сонгох тухай.
3. - Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох санал
хураалтанд аймгийн ИТХ-ын 39
төлөөлөгч оролцож, 51,3 хувийн санал авсан Батсуурь овогтой Батжаргалыг аймгийн
ИТХ-ын даргаар сонголоо.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч сонгох
санал хураалт дэгийн дагуу явагдаж Б.Оюунтүвшин, Д.Бат-Эрдэнэ, Г.Алтан-Очир, П.Бат-Эрдэнэ, Н.Лхагвадорж, Б.Санжмятав, Г.Нямдорж, Б.Цэрэннадмид,
Д.Мөнхбат, Ц.Мөнхнасан нарыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчээр сонгов.
Аймгийн Засаг даргад нэр дэвшигчийг сонгох санал
хураалтанд аймгийн ИТХ-ын 39
төлөөлөгч оролцсоноос 22 төлөөлөгч буюу
56,4 хувийн санал авсан Дондогдорж овогтой
Золжаргалыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх саналыг аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар хэлэлцэж Монгол Улсын Ерөнхий
сайдад уламжлав.