Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн Анхдугаар хурал боллоо

2020-11-05

Орхон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн АНХДУГААР хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр зохион байгуулагдаж ирвэл зохих 21 төлөөлөгчид бүрэн оролцож, 100 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

Анхдугаар хуралдааныг хуулийн дагуу хамгийн ахмад настай Төлөөлөгч Б.Иванов удирдаж, харин нарийн бичгийн даргаар Төлөөлөгч Ө.Мөнхтуяа сонгогдон хуралдааны дотоод журамыг батлан хурлыг дараалалын дагуу явууллаа.

Сонгуулийн хорооны дарга С.Дэлгэржаргал “Сумын ИТХ-ын сонгуулийн дүнгийн тухай болон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрүүлэх тухай” мэдээлэл хийлээ.

Сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн дүнгээр тойргийн сонгогчдоосоо хамгийн олон санал авсан 21 төлөөлөгчийн бүрэн эрхийг 100 хувийн саналаар баталгаажууллаа.


Шинээр сонгогдсон 21 Төлөөлөгчдийн 11 нь буюу 52,3 хувь нь эрэгтэй, 10 буюу 47,7 хувь нь эмэгтэй, хамгийн ахмад нь 66 настай, хамгийн залуу нь 32 настай бүгд тухайн аймгийн оршин суугчид байна.
Төлөөлөгчдийн 12 буюу 57,1 хувь нь анх удаа төлөөлөгчөөр сонгогдож байгаа ба 9 буюу 42,9 хувь нь өмнө нь төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай хүмүүс юм.
Сумын ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар ИТХ-ын 21 суудлын 13 МАН-аас, 8 нь Ардчилал шинэчлэлийн намаас сонгогдсон юм.
2. Анхдугаар хуралдааны хоёрдугаар хэлэлцэх асуудал нь сумын ИТХ-ын даргыг сонгох тухай асуудал байв. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу олонх болсон МАН-ын бүлгээс сумын ИТХ-ын даргад Батдоржийн Түмэнцогтыг нэрийг дэвшүүлж, заалнаас Батболдын Хулан нэмж нэр дэвшсэнээр нууцаар санал хураалт явуулж, 12 төлөөлөгчийн буюу 57,1 хувийн саналаар Батбодын Хулан Орхон сумын ИТХ-ын даргаар сонгогдлоо.

Сумын ИТХ-ын дарга сонгогдсоны дараа Төлөөлөгчдийн үнэмлэхийг баталгаажуулан шинээр сонгогдсон Төлөөлөгчдөд энгэрийн тэмдэг, үнэмлэхийг гардуулан өглөө.

3. Анхдугаар хуралдааны гуравдугаар асуудал нь сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож батлах тухай асуудал байсан юм. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог 7 байхаар баталж, Н.Нямдаваа, С.Золжаргал, Х.Батаа, Д.Эрдэнэцогт, Х.Золзаяа, Ж.Байгальмаа нар сонгогдлоо.



4. Анхдугаар хуралдааны дөрөвдүгээр асуудал нь сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудал байлаа. Хуульд заасны дагуу олонх болсон МАН-ын бүлгээс сумын Засаг даргад Баяраагийн Алтансарнайг нэр дэвшүүлсэн ба Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжиж, Дархан-Уул аймгийн Засаг даргад санал болгож уламжлахаар тогтоолыг баталлаа.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%