Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БОГДХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛЛОО

2020-11-10

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн тахилгат Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд С.Чулуун, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар, Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц, Манзушир хутагтын VII дугаар дүр Данзанжамъяандорж Бамбар эрдэнэ хутагтын VIII дүр Данзанпрэнлэйгүнчав, Зүүн хүрээ хийд, Манзушир хутагтын Дашчойнхорлин хийдийн лам хуврагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо. Богдхан хэмээх сүрлэг хайрхан нь дэлхийн хамгийн анхны “Дархан цаазат” газар бөгөөд нийт 300 гаруй төрлийн 520-иод ургамал, 120 жигүүртэн, 40 гаруй зүйлийн хөхтөн амьтан байдаг агаад амьтан, ургамлаар ийм баян атал харьцангуй бага хэмжээний газар нутагтай учир дэлхий дахинаа хосгүйд тооцогддог болой. Тиймээс ч Богд хайрханыг 1997 онд ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандлын асуудал эрхэлсэн хороо”-оос Дэлхийн шим мандлын сүлжээнд бүртгэн авчээ.
Монгол улсын хэмжээнд Төрийн тахилгат 10 уул байдаг. 2020 онд Бурхан Халдун, Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолыг зохион байгуулсан бол 2021 онд Завхан аймгийн Отгонтэнгэр, Говь-Алтай аймгийн Сутай хайрханыг тайх ёслол болох юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9544
7864 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%