Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

монгол улсын ерөнхий сайд у.хүрэлсүх төв аймгийн засаг даргаар д.мөнхбаатарыг томиллоо

2020-11-10

Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар Хуралдаан 2020 оны 10 дугаар 28-ны өдөр хуралдсан бөгөөд тус хуралдаанаар аймгийн Засаг даргад Баянчандмань сумаас сонгогдсон төлөөлөгч Дэмбэрэлийн Мөнхбаатарыг дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдад Анхдугаар Хуралдааны 09 дүгээр тогтоолоор уламжилсан билээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв аймгийн Засаг даргаар  Д.Мөнхбаатарыг  батламжилж томилсон байна.

Шинээр томилогдсон аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатартаа ажлын амжилт сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.

 

  ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9544
7864 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%