Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРЭЭР БҮХ ШАТНЫ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ 11 ДҮГЭЭР САРЫН 11-НЭЭС 14-НИЙ ӨДРИЙГ ХҮРТЭЛ ТҮР ЗОГСООЛОО

2020-11-11

COVID-19 коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын Онцгой комиссын хуралдаж бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоож, Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг түр хаах шийдвэрийг гаргаад байна. Үүнтэй холбогдуулан Төв аймгийн Онцгой комисс хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:
- Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 11 дүгээр сарын 11-нээс 14-ний өдрийг хүртэл түр зогсоох
- Улсын Онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан заавар, зөвлөмжийг дагаж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгох
- Аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлыг чангатгах
- Байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийн байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийх
- Иргэд амны хаалт, гар ариутгагчийг тогтмол, зөв хэрэглэх
- Аймгийн нөөцөд ариутгал, халдваргүйтгэлийн бодис нэмж, нөөц бүрдүүлэх
- Аймгийн хэмжээнд үзвэр үйлчилгээ, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хориглолоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9544
7864 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%