Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг бөөний төвүүд болон дэлгүүрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, худалдаа эрхлэгч болон иргэдтэй уулзлаа

2020-11-11

Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг бөөний төвүүд болон дэлгүүрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, худалдаа эрхлэгч болон иргэдтэй уулзлаа. Худалдаа эрхлэгчдийн зүгээс бараа бүтээгдэхүүнийхээ үнийг бид нэмээгүй, иргэд хүнсний хомсдол үүсэж байгаа мэт хандлага гаргаж, зохиомлоор үнийн хөөрөгдөл үүсгээд байгаа тухай хэлж байсан юм.
Харин аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн: Улсын хэмжээнд 45-60 хоногийн хүнсний бүтээгдэхүүний нөөц бий. Хэдийгээр Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг 3 хоногийн турш хязгаарласан ч хүнсний томоохон үйлдвэрүүд түгээлтээ хийдгээрээ хийнэ. Иймээс худалдаа эрхлэгчид, иргэд та бүхэн бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхад анхаарахыг уриаллаа.
Өнөөдрийн байдлаар аймгийн төв Зуунмод суманд өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдээгүй байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9544
7864 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%