Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ГОМДЛЫН МӨРӨӨР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-11-12

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох махны үнийн хөөрөгдөл бий болсон талаарх иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр сумын Онцгой комиссын дарга бөгөөд Дархан сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батбаяр, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Бат-Эрдэнэ болон албаны бусад хүмүүсийн хамтаар үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж Дархан захын махны бөөний худалдаа эрхлэгчидтэй уулзалт хийж санал солилцлоо.

Худалдаа эрхлэгчдээс гарсан саналуудыг нэгтгэн аймгийн Онцгой комиссын хуралдаанд танилцуулж цаашид махны үнийг тогтвортой байлгах талаар хэлэлцэх юм.
Мөн үнийн хөөрөгдөл бий болгосон иргэн, хуулийн этгээдэд холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэх талаар анхааруулж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан ажлын хэсэг өдөр бүр махны хомсдол, үнийн хөөрөгдөлд хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд Дархан-Уул аймгийн хэмжээнд малын мах 146.7 хоногийн нөөцтэй байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3884
2687 / 69%
714 / 18%
239 / 6%
244 / 6%