Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА

2020-11-24

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр /2020.11.23/ хуралдсан бөгөөд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас Короновирусын халдварт өвчний үеийн хорио цээрийн дэглэмийг баримтлан, Тэргүүлэгчид болон оролцогчид, хэвлэл мэдээллийн ажилчдын халууныг хэмжиж, ариутгал хийн, амны зүүлт зүүлгэж, Тэргүүлэгчдийг 2 метрийн зайд байрлуулан суулгах зэргээр зохион байгуулалтыг хангаж ажиллалаа.

       Тус хурлаар нийт 10 асуудлыг хэлэлцлээ. Үүнд “Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Хуралдааны дэг батлах тухай”, “Хороод байгуулж, ажиллах журмыг батлах тухай”, “Ёс зүйн дүрэм, дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай”, “Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдээс бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах үйл ажиллагааны үндсэн чиглэл батлах тухай”, “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай, Илтгэл, илтгэгчийг батлах тухай”, “Дархан-Уул аймгийг 2021 онд хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөө батлах тухай”, “Аймгийн 2019 оны төсвийн гүйцэтгэл, 2020 оны төсөвт зохицуулалт хийх, 2021 оны төсөв батлах тухай”, "Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газраас аймгийн 2019 оны төсвийн гүйцэтгэл, 2020 оны төсөвт зохицуулалт хийх, 2021 оны төсөвт өгөх санал, “Дархан-Уул аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Дээрхи асуудлуудыг аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн 2 дугаар хуралдаанаар хэлэлцэх бөгөөд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж, саналыг тусгасны үндсэн дээр хуралдаанаар оруулж хэлэлцэн батлах юм. Аймгийн ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж, 9 асуудал хэлэлцэнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%