Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Г.СУРМАА ЗУУНМОД СУМЫН НАЦАГДОРЖ БАГИЙН ИРГЭДЭД ХАНДИВ ӨРГӨЛӨӨ

2020-11-30

Улсын хэмжээнд бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосон байгаа энэ цаг үед тусламж, дэмжлэг хэрэгтэй байгаа айл өрхөд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хандив өгч, хандивын аяны хүрээ тэлсээр байгаа бөгөөд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Сурмаа аймгийн Онцгой комиссоор дамжуулан Зуунмод сумын Нацагдорж (5 дугаар) багийн 315 өрхөд 5 сая төгрөгийн үнэ бүхий хүнсний голлох бүтээгдэхүүний багц, амны хаалтын хамт хандивласан бөгөөд хүйтний улиралд хэрэглэх түлээ, нүүрсийг үе шаттайгаар өгөхөөр шийдвэрлэж эхний ээлжинд 60 өрхөд хандивлалаа. Түүнчлэн "Унагалдайн Андууд"цэцэрлэгийн удирдлага, эцэг эхчүүдийн хүсэлтийн дагуу цэцэрлэгийн насны 10 хүүхдэд дулаан куртик, гутал, хувцас зэргийг өгсөн байна.
Монгол Улсын Засгийн газар, УОК-оос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорионы дэглэм тогтоосон цар тахлын хүнд, хэцүү нөхцөлд иргэдэд туслах хандив, тусламжийн аянд аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг нэгдэхийг уриаллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9544
7864 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%