Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МУЗЗНДНТУТ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

2020-12-08

УИХ-ын дарга Г.Занданшатар-ын санаачлан, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын Хорооны Нутгийн Удирдлагын дэд хороотой хамтран Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн төсөлөөр 21 аймаг болон Нийслэлийн ИТХ-ын дарга болон Засаг дарга нартай цахим хэлэлцүүлэг зохион байгуулав.

Хуралдааныг нээж Монгол улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хуулийн төсөлд шинээр боловсруулагдсан зарим заалтыг тайлбарлан үг хэлэв. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ажлын хэсгийн дарга, Их Хурлын гишүүн Ц.Сүхбаатар танилцуулав.

Уг Хуралдаанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн хуулийн төсөлтэй холбоотойгоор тодорхой агуулга бүхий зарчмын саналуудыг хэлэв.

Мөн Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд иргэдээс саналыг цахим хэлбэрээр авч байгаа бөгөөд https://lawforum.parliament.mn/drafts/ энэхүү линкээр нэвтэрч санал өгөх боломжтой. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9544
7864 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%