Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 2 ДУГААР ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ АСУУДЛЫН ИЛТГЭЛ, ИЛТГЭГЧИЙГ БАТАЛЛАА

2020-12-10

     Дархан сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 2 дугаар хуралдааныг энэ сарын 14-нд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Тус ажлын хүрээнд хуралдаанаар  хэлэлцүүлэх асуудлын илтгэл, илтгэгчийг өнөөдөр /2020.12.10/ ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар баталлаа. Үүнд: 
1. Дархан сумын 2020 оны төсөвт зохицуулалт хийх тухай, 2019 оны төсвийн гүйцэтгэл, 2021 оны төсөв батлах тухай Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа,
2. Дархан сумын ИТХ-ын хуралдааны дэгийг батлах талаар сумын ИТХ-ын дарга Я.Бат-Очир,
3. Дархан сумын ИТХ, Тэргүүлэгчдийн 2020-2024 онд баримтлан ажиллах үндсэн чиглэлийг батлах талаар сумын ИТХ-ын дарга Я.Бат-Очир,
4. Дархан сумын ИТХ-ын дэргэдэх хороодын ажиллах журам, бүрэлдэхүүнийг батлах тухай сумын ИТХ-ын дарга Я.Бат-Очир нар тус тус илтгэхээр тогтлоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3884
2687 / 69%
714 / 18%
239 / 6%
244 / 6%