ЭРДЭНЭ ХҮНС ХХК 10 МЯНГАН АРИУТГАСАН АМНЫ ХААЛТ ХАНДИВЛАЛАА
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт үйл ажиллагаа эрхэлдэг "Эрдэнэ хүнс" ХХК-ийн захирал Э.Батжаргал Аймгийн Онцгой комисст 10 мянган ширхэг ариутгасан амны хаалт /маск/ болон гар ариутгагч хандивлалаа. "Эрдэнэ хүнс" ХХК-ний зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд савласан нөөцийн махыг өнгөрсөн жилээс Зуунмод сумын иргэдэд нийлүүлж эхэлсэн. Дэлхий нийтэд тархаад буй коронавирус /covid-19/ цар тахлыг Монгол улс дотооддоо алдсантай холбогдуулан махны хомсдол үүсэхээс сэргийлэн 6500 төгрөгөөр худалдан борлуулах ажлыг зохион байгуулсан юм. Тус компаний зүгээс дараагийн ээлжийн савлаж бэлтгэсэн нөөцийн махыг нийлүүлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдлээ.