Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨСӨВ, ӨМЧ, ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ХОРОО ХУРАЛДЛАА

2020-12-21

    Дархан сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 2 дугаар хуралдаанаар сумын ИТХ-ын хурлын Хороодын бүрэлдэхүүн, ажиллах журам, үндсэн чиглэлийг баталсан. Үүний үр дүнд байгуулагдсан хороод өнөөдөр /2020.12.21/ анхны хурлаа хийж байна. Хурлаар:
- Хорооны 2021 оны ажлын Төлөвлөгөөнд гишүүдийн санал авах
- Дархан сумын Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгах санал авах тухай тус тус хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
    Хороод нь эрхлэх асуудлынхаа чиглэлээр сумын ИТХ-ын даргын батласан удирдамжаар хяналт шалгалт хийх, асуудлыг судалж боловсруулах, бодлогын бичиг баримтын хэрэгжилттэй танилцах, шалгаж танилцсан ажлаараа дүгнэлт, санал, зөвлөмж гаргах ба Хурлын хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралд оруулж хэлэлцүүлэх асуудлын төсөлтэй танилцан дүгнэлт гаргаж, ажилаа жил, улирлаар төлөвлөн, сумын ИТХ-ын даргаар батлуулан хэрэгжүүлж, гүйцэтгэлийг нь дараа улирлын эхний 10 хоногт багтаан Тэргүүлэгчдэд танилцуулж, тайлагнаж ажиллах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%