Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЦАХИМ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫГ ДҮГНЭЖ, ШАЛГАРСАН ИРГЭДИЙГ УРАМШУУЛЛАА.

2020-12-30

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн салбар зөвлөлөөс Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд аймгийн нийт иргэд, хүүхэд залуучуудын дунд 2020 оны 12 дугаар сарын 10-наас 18-ны өдрүүдэд  “Яг одоо хүчирхийллийг цэглэе” цахим бичлэгийн уралдааныг зохион байгууллаа.

Цахим бичлэгийн уралдааныг дүгнэх ажлын хэсгийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаар тогтоолоор 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж,  салбар зөвлөлийн 29 дүгээр тогтоолоор уралдааныг дүгнэлээ.

Уралдаанд 13 бүтээл ирснээс 1 дүгээр байранд иргэн О.Цогзолмаа, 2 дугаар байранд Б.Батцэцэг, 3 дугаар байранд Д.Дэлгэрцэцэг, 4 дүгээр байранд Г.Буянжаргал, 5 дугаар байранд Г.Намуунбайгаль нарын бүтээлийг шалгарууллаа.

Цахим уралдаанд шалгарсан иргэд, залуучуудын шагнал, өргөмжлөлийг аймгийн ИТХ-ын дарга бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөлийн дарга Ц.Жамбалсүрэн, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма нар 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гардууллаа.

 

АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9544
7864 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%