Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УЛИАСТАЙ СУМЫН ХЭМЖЭЭНД ЭХНИЙ ЭЭЛЖИНД 132 ИРГЭНИЙГ ТУСГААРЛАХ, АЖИГЛАХ БАЙР БЭЛТГЭЖ БАЙНА

2020-12-10

 

      Өнөөдөр аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Түвшинжаргалаар ахлуулсан онцгой комисс, шуурхай штабын гишүүд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, иргэнийг тусгаарлах, ажиглах байрны бэлэн байдалтай танилцлаа. Аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/422 дугаар захирамжаар Улиастай суманд эхний ээлжинд 132, аймгийн хэмжээнд 24 суманд 449 иргэнийг тусгаарлах, ажиглах байрны бэлэн байдлыг хангуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, Улиастай суманд Ахмадын сувилалд 6, МУИС-ийн Завхан сургуулийн дотуур байранд 33, Чандмань-Эрдэнэ цогцолбор сургуулийн дотуур байранд 10, СУИС-ийн Хөгжим бүжгийн коллежийн дотуур байранд 20, Политехник коллежийн дотуур байранд 20 иргэний тусгаарлах өрөөнүүдийг бэлтгэсэн байна. Нэг тусгаарлан ажиглах байранд 7-8 албан хаагч ажиллахаар  төлөвлөж ажил үүргийн хуваарийг гаргажээ.  

     Тусгаарлан ажиглах байранд тавигдах шаардлагын дагуу өрөө бүр ариун цэврийн өрөөтэй байх ёстой. Гэвч орон нутагт дээрх шаардлагыг хангах боломж хомс, тусгаарлах байрууд нийтийн ариун цэврийн өрөөтэй байна. Мөн сэжигтэй тохиолдол илэрсэн үед нэн тэргүүнд иж бүрэн хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодисын нөөц шаардлагатай байгааг хэллээ. Байгууллага бүр дотоод нөөц бололцоондоо тулгуурлан бэлэн байдлыг хангах зорилгоор тусгаарлах байранд шаардагдах эд зүйлсийг бэлтгэжээ.

    Тусгаарлах, ажиглах байр, өрөөнд шаардагдах эд зүйлс, тусгаарлагдсан иргэний хоол, хүнсний материал зэргийг сумын Засаг дарга, холбогдох албан байгууллагын дарга, эрхлэгч нар аж ахуйн нэгж, байгууллагуудтай гэрээ байгуулах замаар бэлэн байдлыг хангуулахаар төлөвлөсөн байна. Харин төрийн албан хаагчид, эрүүл мэндийн байгууллагын ажилчдын хувийн хамгаалах  хувцас, хэрэгсэлийг бэлтгэх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд нэн тэргүүнд анхаарч ажиллана гэдгээ аймгийн Засаг дарга хэллээ.

     Аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу голомттой бүс нутгаас ирсэн иргэд харьяалал бүхий орон нутаг руугаа зорчих хүртэлх хугацаанд Политехник коллежийн дотуур байранд түр байрлаж байна. Эдгээр иргэдэд, ялангуяа оюутнуудад  анхаарал хандуулж ажиллах хэрэгтэйг онцоллоо.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%