Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн цахим хэлэлцүүлэг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдаж, хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих, Засаг даргын орлогч Б.Ариунаа, ИТХ-ын Төлөөлөгч Г.Бадамхатан, Б.Төрмөнх, Д.Пүрэвдорж, Д.Мягмардорж, Ш.Мянганбаяр, Ажлын албаны дарга Д.Үнэнхүү, мэргэжилтэн Ц.Ариунбаяр нар оролцлоо.
Хэлэлцүүлэгт оролцогчдоос асуулт, саналууд гарч, Монгол Улсын Их Хурлын Нутгийн удирдлагын дэд хорооноос тодорхой хариултуудыг авлаа.