Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ын хоёрдугаар хуралдаан

2020-12-10

Аймгийн ИТХ-ын 2 дугаар хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хөгжимт жүжгийн театрт боллоо. Хуралдааныг COVID-19 цар тахлын халдварын улмаас Улсын онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмд шилжиж танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулж, хүн хоорондын зай барих дэглэмийн дагуу хуралдааны танхимд 30, цахимаар 11 төлөөлөгч оролцож энэ удаагийн хуралдаан 100 хувийн ирцтэй хуралдав.
Хуралдааныг АИТХ-ын дарга Ц.Улам-Оргих нээж үг хэлсэнээр хуралдаан эхлэв.
Ээлжит 2 дугаар хуралдаанаар: Дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуралдааны дэгийг батлах тухай
2.Завхан аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай
3.Аймгийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлах тухай,
4.Аймгийн ИТХ-ын бодлогын хороодыг байгуулах, ажиллах чиглэлийг батлах тухай
5.Аймаг орон нутгийн 2020 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2021 оны төсөв батлах тухай
Хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулан байгууллагын дарга нар, мэргэжилтнүүд хуралдаанд оролцож байна.
Иргэд олон нийтэд Хуралдааны мэдээлэл хүргэх үүднээс хуралдааныг Шинэ завхан телевиз, AIR-1 телевизүүдээр шууд дамжуулсан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%