Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ III ХУРАЛДААН БОЛЛОО.

2020-12-12

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Гуравдугаар хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 09.00 цагт аймгийн Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд боллоо. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Гуравдугаар хуралдаанаар

  1. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан
  2. Аймгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайлан
  3. Аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай
  4. Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай
  5. Аймгийн 2021 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай
  6. Аймгийн 2021 оны Төсвийн төсөлд өгсөн Аудитын дүгнэлт танилцуулах
  7. 2019 оны Төсвийн гүйцэтгэл, 2021 оны Төсвийн танилцуулга
  8. Аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай
  9. ИТХ-ын Хороодын бүрэлдэхүүн, ажиллах журам батлах тухай
  10. Тогтоол хүчингүй болгох тухай
  11. Түр хамгаалах байрны харьяалал тогтоох тухай
  12. Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сан байгуулах тухай
  13. Концессын зүйлийн жагсаалт батлах тухай
  14.  Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай гэсэн 14 асуудлыг авч хэлэлцлээ. Уг хуралдааныг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Хосбаяр нээж үг хэлснээр эхлэсэн юм. Тэрээр үгэндээ өнөөдрийн хуралдаан бусад хуралдаанаас их онцлог учир нь бид Аймгийнхаа 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлана гэж тодотгож хэлсэн юм. Тус хуралдаанд танхимаар 27 төлөөлөгч, цахимаар 6 төлөөлөгч оролцсон бөгөөд нийт 14 асуудал хэлэлцсэнээс 13 асуудал дэмжигдэж 1 асуудлыг хойшлуулсан болно. Ингээд аймгийн ИТХ-ын ээлжит 3 дугаар хуралдаанаар аймгийн 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, аймгийн засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2021 оны аймгийн төсөв, хөгжлийн төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичгүүдийг баталлаа. Хуралдааны төгсгөлд аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, аймгийн удирдлагууд хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, асуудал санаачлан оруулж, Хурлаар шийдвэрлэрлүүлэх хороодын ажилд идэвхтэй оролцох, тойрогтоо байнгын үйл ажиллагаа явуулах, Иргэдийг хууль болон засаглалын өмнө төлөөлөх үүргээ онцгой биелүүлж ажиллахыг хүсье гэж хэлсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%