Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

2020-12-09

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордоноос 2020 оны 12 дугаар сарын 08 өдөр зохион байгуулсан бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ, Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нутгийн удирдлагатай холбоотой нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог боловсронгуй болгож, төвлөрлийг сааруулж, нутгийн захиргааг бэхжүүлж, нутгийн өөрөө удирдах байгууллагын төсөв, санхүү, татвар, өмчийн эрх мэдлийг өргөжүүлж, хот, тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтоож, тэдгээрт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарим эрх хэмжээг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн гэдгийг онцолсон. Хэлэлцүүлэгт оролцогчдод Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн талаар Ажлын дэд хэсгийн ахлагч, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш Д.Ганзориг танилцууллаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Мөн энэ үеэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Хосбаяр өөрийн саналыг хэлэлцүүлгийн өмнө албан бичгээр илгээснээ дурдаж тус хуулийн 58 дугаар зүйлийн 58.8 дахь заалт, 58.9, 62 дугаар зүйлийн заалтууд нь монгол улсын үндсэн хуулийн заалтуудтай зөрчилдөж байгааг илэрхийлсэн бөгөөд түүнчлэн хуулийн төслийн 35 дугаар зүйлийн 35.3 сумын ИТХ-ын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлж оролцуулахгүй байх гэж заасан байгаа нь сумын ИТХ-ын үйл ажиллагааны чадамжийг бууруулах, бодлогын шийдвэр гаргалт зэрэгт сөрөг үр дагаварыг бий болгохын сацуу эв нэгдэл, үнэт зүйл үүх түүх зарчим дээр тулгуурлаж үйл ажиллагаа явагддаг улс төрийн намуудын нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэхэд үзүүлдэг эерэг нөлөөллүүдийг багасгах эрсдэлийг бий болгох тул одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн заалтыг хэвээр хадгалах саналтай байгаагаа илэрхийлж мөн албан бичгээр хүргүүлж ажиллав. Аймгийн ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%