Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Зарим байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа

2021-01-19

2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Улам-Оргих, аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал нар Тосонцэнгэл суманд ажиллаж, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тосонцэнгэл сумын ИТХ-ын дарга Б.Даваахүү, сумын Засаг дарга Ж.Жигмэддорж нарын хамт сум дундын эмнэлэг, сум дундын цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж төрийн байгууллагын удирдах албан тушаалтны төлөөлөлтэй уулзалт хийлээ. Тосонцэнгэл сумын сум дундын эмнэлгийн захиргаа удирдлагын багийн төлөөлөл эмнэлгийн үйл ажиллагаа, боловсон хүчин хүний нөөц, материаллаг баазын талаар болон коронавируст цар тахлын үеийн бэлэн байдал, урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлын талаар танилцууллаа. 
            Тус эмнэлэгт 2019 онд Өвсний үндэс төслийн санхүүжилтээр гадна дулаалга, цонхны засвар үйлчилгээ, ОНХС-ийн хөрөнгөөр хүлээн авах тасгийн тохижилт зэрэг хийгдсэн байна. Халдвартын тасгийн хувьд цар тахлын үеийн бэлэн байдлыг хангаж ажиллахад стандарт шаардлагад нийцэхгүй хэдий ч байгууллагын нөөц боломжийг ашиглан бүрдүүлж байгаа, холын болон ойрын дуудлагын автомашины дулаан граш, автомашины парк шинэчлэл хийх зэрэг тулгамдсан асуудлууд байгаагаа танилцуулсан.
           Мөн сум дундын цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцлаа. Цагдаагийн хэлтэс нь 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ байртай болж үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Тус цагдаагийн хэлтэст 2020 онд бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчил өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13 нэгжээр буюу 11.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэмт хэргийн илрүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 
         Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ц.Улам-Оргих: Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажлын төлөвлөгөө, ажиллах журам боловсруулагдаж байна. Шинэчлэгдэж батлагдаад сумын салбар нэгж та бүхэнд хүргэгдэнэ. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэлтийг сайжруулахад аж ахуйн нэгж, байгууллагууд гадна орчны гэрэлтүүлэг, камертай байх шаардлагыг тавьж ажиллаж байна. 
           Мөн сайжруулсан замтай болсноор хурд хэтрүүлэх зэргээс үүдэлтэй осол гэмтэл ихсэх үзүүлэлттэй байна. Иймд бид орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр улсын чанартай авто зам дагуух хяналтын постуудыг хурд хэмжигч төхөөрөмжтэй болгохоор үндсэн чиглэлд тусгаж баталсан. Хурлын байгууллагаас аймаг сумын ИТХ-ын ажлын алба, Төлөөлөгчдийн уялдаа холбоог сайжруулах, Төлөөлөгчдийг чадавхжуулах, ёс зүй сахилга хариуцлагыг анхаарч байна та бүхэн сумын болон аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөөр дамжуулж санал хүсэлтээ илэрхийлэх боломжтой гэдгийг илэрхийлээ. 
Аймгийн удирдлагууд төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудтай уулзалт хийж  асуулт, саналд холбогдох хариултыг өгч санал солилцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%