Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Завхан аймаг төмөр Хулгана жилийнхээ шилдэгүүдийг шалгаруулж шагнаж урамшууллаа.

2021-02-09


          Жил бүрийн сар шинийн босгон дээр “Аймгийн аварга малчин өрх” шалгаруулах журмын шалгуур үзүүлэлтийг хангаж, мал сүргээ өсгөх, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, үүлдэр угсааг сайжруулах, нийгмийн хариуцлагаа ухамсарлан сайн үйлс бүтээсэн малчдаа тодруулан “Аймгийн аварга малчин өрх”-өөр шалгаруулдаг уламжлалтай билээ.

Энэ жилийн тухайд Завхан аймгаас аймгийн Хошой аварга малчин 2, Аймгийн аварга малчин өрх 62, Аймгийн аварга тариаланч 2, аймгийн Алдарт уяач 1 шалгарч нүүдэлчдийн соёл уламжлалыг өвлөн уламжилж байгаа малчид хөдөлмөрчид амжилт ололтоо дүгнүүллээ.

 Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Улам-Оргихоор ахлуулсан ажлын хэсэг аймгийн Мал эмнэлэгийн газрын дарга Д.Баясгалан, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Н.Тамир нарын бүрэлдэхүүнтэй Дөрвөлжин, Ургамал, Эрдэнэхайрхан, Цагаанхайрхан суманд ажиллаж шагналыг гардууллаа.

Мал маллах арга ухаан, малчин хүний нийгмийн хариуцлага, хөдөлмөр бүтээлээр олноо манлайлсан Дөрвөлжин сумын Цогт багийн “Хадгийн Эмгэнэт” хэмээх газар өвөлжиж буй малчин Пунцагийн Энхжаргал, Оросын Энэбиш, Буурал багийн “Буурлын өвөр” хэмээх газар өвөлжиж буй малчин Намнандоржийн Чулуун, Баднагаравын Сувдаа, Ургамал сумын Хүнгий багийн “Багахайрханы нурамт” хэмээх газар өвөлжиж буй Давгадоржийн Пүрэвсүрэн, Мөнхбатын Долгорсүрэн, Нуур зөөхий багийн “Үхэр чулуут” хэмээх газар өвөлжиж буй малчин Шагжжавын Түмэнжаргал, Гомбожавын Нарантуяа Эрдэнэхайрхан сумын Мөсөн багийн “Сүвт” хэмээх газар өвөлжиж буй Сэрдамбын Баярсайхан Дагважанцангийн Түвшинсайхан, Алтан багийн “Багахайрхан” хэмээх газар өвөлжиж буй Гончигдоржийн Доржгочоо, Өлзий-Очирын Долгорсүрэн, Цагаанхайрхан сумын Онц багийн “Жалам хар” хэмээх газар өвөлжиж буй Норжмаагийн Идэрмөнх, Доржжигжидийн Чимэдрэгзэн, Онц багийн “Нар-Уул” хэмээх газар өвөлжиж буй Сүхбатын Дүгэрсүрэн, Бум-Эрдэнийн Ууганцэцэг нарт аймгийн “АВАРГА МАЛЧИН ӨРХ” шагналыг гардуулж баяр хүргэлээ.

Төрөлх нутгийнхаа хөгжлийн төлөө ард иргэдтэйгээ хамтран ажиллаж Засгийн газрын болон аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн нутгийн захиргааны байгууллагын үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлж орон нутгийнхаа эдийн засаг нийгмийг хөгжүүлсэн амжилтаараа аймгийн шилдэг сумаар шалгарсан Эрдэнэхайрхан сум, төрийн анхан шатны нэгжийн үйлс бүтээлээрээ аймгийн шилдэг багаар шалгарсан Эрдэнэхайрхан сумын Мөсөн багийн удирдлага хамт олонд шагналыг гардуулж ололт амжилтаа улам бататгахыг хүслээ.

Ажлын хэсэг дээрх сумдын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, цар тахлын үеийн бэлэн байдалтай танилцаж тулгамдаж буй асуудал санал хүсэлтийг сонслоо.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн санаачилсан “Огторгуйн цагаан гарди” санд ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэж зарим сумын эрүүл мэндийн төвд нэн хэрэгцээ шаардлагатай байгаа иж бүрэн компьютер гардуулж, аймгийн ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих зарим сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

 

 

 

         

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%