Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн гол шинэтгэл

2021-03-19

  • Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль нь орон нутгийн эрх зүйн зохицуулалтын суурь харилцааг зохицуулж байгаа хууль. Өөрөөр хэлбэл нийслэл, дүүрэг, хороо, аймаг, сум, багийг удирдлагын чиг үүрэг, бүрэн эрхийг бусад хуулиар тодорхойлохдоо ЗЗНДНТУТХ-д нийцүүлэх ёстой. 
  • Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд орсон гол шинэчлэл нь аймаг, сум багийн чиг үүргийн давхардлыг арилгаж, эрх зүйн байдлыг ялгамжтай тогтоосон. Ингэснээр шат шатандаа ажил үүргийн хийдэл, зөрчил гарахаас сэргийлэх зорилготой. 
  • Аймгийн хувьд тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах, сум хоорондын үйл ажиллагааг зохицуулах, төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, хяналтыг хэрэгжүүлэх нэгж байна. Өөрөөр хэлбэл аймаг нь орон нутагтаа төр, засгийн газрын шийдвэрийг хүргэж, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналтыг бэхжүүлэх, сумдынхаа үйл ажиллагааг зохицуулах нэгж гэж мөн чанарыг нь тодорхойлж өгсөн. 

                                    Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгад ямар шинэчлэл хийгдсэн, шинэчлэх үндэслэл шалтгаан, мөн Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй видео хичээлийг энд дарж үзнэ үү. 

  • Сумыг тодорхойлохдоо сум нь хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах, төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг хэрэгжүүлэх, иргэдэд үзүүлэх засаг захиргааны болон нийгмийн үйлчилгээг зохион байгуулах, хяналт тавих үндсэн нэгж байна. Өөрөөр хэлбэл иргэд өөрсдөө шууд болоод төлөөллийн байгууллагаараа дамжуулан шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцоно гэсэн үндсэн хуулийн зарчим хэрэгжих үндсэн нэгж нь сум гэдгийг энэ хуулиар анх удаа тодорхойлж өгсөн. 
  • Багийн хувьд нутгийн өөрөө удирдлагад иргэдийн оролцоог хангах, иргэдэд засаг захиргааны болон нийгмийн үйлчилгээ хүргэх анхан шатны нэгж мөн гэж заасан. 
  • Засаг захиргааны нэгж өөрийгөө зохион байгуулж, асуудлаа бие даан шийдвэрлэж, түүнийхээ төлөө хариуцлага хүлээдэг болсон учраас эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн адил оролцоно гэж тусгасан. 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэнэ. 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3871
2682 / 69%
710 / 18%
236 / 6%
243 / 6%