Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Эмэгтэйчүүдийн манлайллын зам эрэгтэйчүүдийнхээс илүү бартаатай

2021-03-26

Одоогоос 13 жилийн өмнө Б.Дэлгэр өөрийн төрж өссөн Булган аймгийн Гурванбулаг сумынхаа Засаг даргын орлогчоор томилогдон очжээ.

Нутаг орноо хөгжүүлэх хүсэл тэмүүлэл дүүрэн ирсэн тэрээр ажлаасаа болоод уйлаад зогсож байх юм гэж огтхон ч төсөөлсөнгүй. Шинэ ажлын хамт олон, нутгийн зон олондоо хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг түүний хувьд үнэхээр хүнд сорилт байлаа.

Харин өнөөдөр тэрбээр ажлын арвин туршлагатай, улс төрч, манлайлагч болсон гээд олон зүйл өөрчлөгдсөн боловч нутаг орноо хөгжүүлэх гэдэг түүний тууштай зан хэвээр. 

Манлайлагч хүнд байх ёстой хамгийн чухал зүйл юу вэ гэж асуухад Б.Дэлгэр “Зөв хүн байх бас хэнийг ч ялгаварладаггүй байх” гэж хариулсан юм. 

Булган аймгийн Гурванбулаг сумын засаг дарга Б.Дэлгэр ямар бэрхшээлтэй тулж, хэрхэн даван туулж, цаашдаа нутаг орондоо юу хийж бүтээхээр зорьж байгаа манлайллын түүхийн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу. 

Тэрээр өнөөдөр аймаг, сумын  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож,  мөн сумынхаа анхны эмэгтэй Засаг даргаар томилогдон ажиллаж байна. Мөн Булган аймгийн ИТХ-ын таван эмэгтэй төлөөлөгчийн нэг бөгөөд аймгийнхаа хоёр эмэгтэй сумын Засаг даргын нэг нь аж.

Гэсэн ч тэр цөөнхийн нэг хэвээр байна. 2021 оны байдлаар Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлын гишүүдийн ердөө 17 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь дэлхийн дундаж болох 24 хувиас нилээд доогуур байна. Мөн оны байдлаар орон нутгийн ИТХ-ын түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл ердөө 27.1 хувьтай байна. Эмэгтэйчүүд эрчүүдтэй эн тэнцүү боловсролтой, чадвартай хэдий ч  Монгол Улсад бүх шатны шийдвэр гаргах түвшинд одоог хүртэл тэгш оролцоотой, төлөөлөлтэй байж чадахгүй байсаар байна.

Эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийн талаарх Монголчуудын уламжлалт болон хэвшмэл ойлголтууд нь Монгол Улсад одоог хүртэл шийдвэр гаргах, манлайллын түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалтгүй байгаагийн нэг томоохон шалтгаан хэвээр байна. 

Мэдээний англи хэл дээрхи хувилбарыг энд дарж уншина уу. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%