Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр хэрэгжинэ.

2021-02-26

Дорнод аймгийн иргэний нийгмийн зөвлөлөөс санаачлан боловсруулж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлын 03 дугаар тогтоолоор “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах ” дэд хөтөлбөр батлагдсан билээ.Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Манай аймгийн хувьд 2019 оны байдлаар 82020 хүн амтай байгаа ба хүн амын 50 хувь буюу 41322 нь эрэгтэйчүүд байна. Хүн амын нас баралт 2019 оны байдлаар 548 байсан бөгөөд үүний 62,6 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Тухайлбал 2019 онд элэгний хавдрын нас баралт 80 хувь, зүрхний шигдээсний улмаар нас баралт 100 хувь, уушгины хавдрын нас баралт 80 хувийг тус тус эрэгтэйчүүд эзэлж байна. Энэхүү дэд хөтөлбөр нь эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжиж, тэдэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж , чанарыг дээшлүүлэх замаар эрэгтэй, эмэгтэй хүний дундаж насжилтын зөрүү бууруулахад нөлөөлөх юм. Хөтөлбөр 2021-2025 он хүртэл үргэлжилнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%