Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ын төлөөлөгч нарыг чадавхжуулснаар иргэдийн амьдралд хэрэгтэй шийдвэр гарахад нөлөөлж чадна

2021-03-30

Энгийн иргэдийн дуу хоолой болж, бидний өмнөөс шийдвэр гаргах эрх бүхий 8166 иргэдийн төлөөлөгч 2020 оны сонгуулийн үр дүнд  сонгогдсон. 

Та бидний амьдралд үр нөлөө өгөх бодлого боловсруулж, хэрэгжүүлж,  хэрэгтэй шийдвэрүүдийг гаргуулж байхын тулд иргэдийн хурлын төлөөлөгчийг тасралтгүй чадавхжуулж байх хэрэгтэй гэсэн судалгааны үр дүн бий. Тиймээс “Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслөөс аймаг сумын ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулахад үйл ажиллагаагаа чиглүүлж  төлөөлөгчдийн суурь сургалтыг зохион зохион байгуулж ирсэн. Энэ удаад цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан сургагч багш нарыг орон нутгаас нь бэлтгэн сумдын иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч нарт суурь сургалтыг зохион байгуулж байна.

Сургалт нь аймаг сумын ИТХ-д хуулиар олгогдсон эрх үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай суурь мэдлэгийг олгох, энэ чиглэлээр гарсан эрх зүйн акт, заавар журмыг тайлбарлах, практикт гарч байгаа хүндрэлийг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэж эрх зүй, байгаль орчин, орон нутгийн төсвийн удирдлага гэсэн гурван үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. Дэлгэрүүлбэл ирэх оноос хэрэгжиж эхлэх Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн талаар орон нутагт ямар эрх мэдэл, чиг үүрэг нэмэгдэж байгаа тухай. Мөн байгаль орчныг хамгаалах, орон нутгийн төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх, хяналт тавих зэргээр одоо мөрдөгдөж байгаа болон 2022 оноос мөрдөгдөх шинэчлэгдсэн хууль тогтоомж, түүнийг дагах өөрчлөлтүүд, хэрэгжүүлэхтэй холбоотой анхаарах зүйл гээд сургалтын агуулга өргөн хүрээтэй гэж зохион байгуулагчид хэлж байна.

Төлөөлөгч нарыг  сургаснаар  чадавхитай төлөөлөгч нараар дамжуулж иргэдэд тулгамдаад байгаа асуудлыг зөв тодорхойлох, түүнд тохирсон бодлого боловсруулж, үр дүнтэй хэрэгжүүлэх, цаашлаад иргэдийн орлого сайжрах, орон нутаг бие даан хөгжих боломжууд нэмэгдэнэ гэж үзэж байна.

Сумдын төлөөлөгч нарыг чадавхжуулах сургалт өнөөдрийн байдлаар 20 гаруй хувьтай явж байна. Цар тахлаас үүдэлтэй хол хорио тогтоосонтой холбоотойгоор сургалт бага зэрэг саатсан. Гэхдээ орон нутгийнхан нөхцөл байдалдаа тохируулан сургалтаа цахимаар зохион байгуулж эхэллээ.

Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн сумдын төлөөлөгч нар чадавхижуулах сургалтдаа хамрагдаж дууссан. Баянхонгор, Төв, Увс, Дархан, Дундговь аймгууд сумдын сургалтаа танхимаар болон  цахим хэлбэрээр  зохион байгуулж байна. Орхон аймаг цахим сургалтаа эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%