Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ БОЛЛОО

2021-03-31

             Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж “Алдарт эх одонгоор шагнуулахаар уламжлах тухай”, “Төрийн шагналд уламжлах тухай”, “Хөрөнгө актлах, балансаас балансад шилжүүлэх, худалдах хөрөнгийн доод үнэ тогтоох, хөрөнгө бэлтгэх тухай”, “Уриалга гаргах тухай” гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.

            Анх удаа аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлыг танхим, цахим хослуулсан хэлбэрээр зохион байгуллаа.

             Завхан аймгаас “Алдарт эх”-ийн нэгдүгээр одонд 18, “Алдарт эх”-ийн хоёрдугаар одонд 213, “Монгол Улсын гавьяат жүжигчин”-д 1, “Монгол Улсын гавьяат хуульч”-д 1, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-д 11, “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-д 1, “Алтан гадас одон”-д 29, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-д 13 нийт 57 иргэнийг төрийн дээд одон медальд тодорхойлж Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа.

             Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс Завхан нутгийнхандаа хандан “Ард иргэд та бүхэн иргэний  үүргээ биелүүлж,  нийгмийн хариуцлагынхаа  хүрээнд Улсын онцгой комисс, Аймгийн онцгой комисс болон мэргэжлийн байгууллагуудаас гаргаж буй шийдвэр, зөвлөмжийг даган  биелүүлж, хувийн зохион байгуулалт сайтай, харицлагатай  байж, болзошгүй  эрсдлээс өөрийгөө болон гэр бүл, ажлын хамт олон, найз нөхөд, ойр дотны хүмүүсээ хамгаалах, онцгой нөхцөл байдалд ажиллаж байгаа байгууллагын ажилтнуудад сэтгэлийн дэм үзүүлэх, ажлыг нь хүндэтгэх, бие биедээ хүндэтгэлтэй хандах урам зориг өгөхийг уриалж байна” гэсэн уриалгыг гаргаж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээхээр боллоо.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%