Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ МАТЕРИАЛЫГ БАЙРЛУУЛАХ БАЙРШЛЫГ ТОГТООЛОО

2021-04-06

     Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж /2021.04.06/, Монгол улсын   Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 37 дугаар зүйлийн 37.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн Ерөнхийлөгчийн сонгуулийн ухуулах хуудас болон зурагт самбар, дэлгэцийг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт байрлуулах байршлыг дараах байдлаар тогтоолоо. Үүнд:

  • Авто замын дагуух хориглосноос бусад зар сурталчилгааны самбар, гэрлийн шон
  • Хүнс, барааны зах, худалдаа, үйлчилгээ, нийтийн хоолны газруудад
  • Зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгслүүдэд
  • Сонгууль эрхэлсэн байгууллагын штаб, ухуулгын байруудад
  • Явган хүний болон хорооллын доторх зам, гудамжны хэсэгт
  • Зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгслүүдэд
  • Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын дотор тусгайлан зассан хэсэгт байрлуулахдаа байгууллагын удирдлагаас зөвшөөрөл авна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%