Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 87,5 хувийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
- 2020 оны жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогын дүнг хэлэлцэх, хөрөнгө шийдвэрлэх тухай
- Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн нэрийн жагсаалт батлах
- 2021 онд сум хөгжүүлэх сангаас зээл олгох тэргүүлэх чиглэл тогтоох тухай, зөвлөл шинэчлэн байгуулах тухай
- Аймгийн уул уурхай, эрдэс баялгын талаар баримтлах бодлогыг суманд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2020 оны хэрэгжилт, 2021 оны төлөвлөгөө
- Монгол мал үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт
- Соёлын талаар сумаас баримтлах бодлогын 2020 оны хэрэгжилт
- Багийн нэрийн тогтоох тухай
- Сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байршуулах байрлал тогтоох тухай
- Сумын ИТХ-ын хуралдааны товд өөрчлөлт оруулах тухай
- Газар олголтод хийсэн ажлын хэсгийн хяналт шалгалтын дүнгийн тухай мэдээлэл
- Зарим иргэдийг төрийн дээд одон медалиар шагнуулахаар нэр дэвшүүлэх тухай