Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сум дотоод нөөцөөсөө мал бүхий 278 өрхөд тэжээлийн дэмжлэг үзүүлэх гэж байна.

2021-04-13

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны санхүүжилтээр малчин өрхүүдэд 300.000 /гурван зуун мянган төгрөг/-ний үнэ бүхий 6 уут тэжээлийг олгосон. Энэхүү тэжээлийн дэмжлэгт Баянцагаан сумаас 2019 оны жилийн эцэст малчин өрхөөр мал тоолуулсан 630 өрх хамрагдаж тэжээлээ бүрэн авсан.

Харин мал бүхий өрх болон 2019 оны жилийн эцсийн мал тооллогоос хойш шинээр айл болсон Дэлхийн банкны тэжээлийн дэмжлэгт хамрагдаагүй залуу өрхүүдэд сум дотоодын нөөцөөс эдгээр өрхүүдийн жагсаалтыг гаргаж нийт 5 багийн хэмжээнд 278 өрхөд тус бүр 2 уут тэжээлийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Тэжээл олгох өрхүүдэд харьяа багийн Засаг дарга нар мэдээлэл хүргэх ба өрхүүд тэжээлээ 2021 оны 04 сарын 13-14-ны өдрүүдэд Жаргалант багийн байрнаас ирж авна уу.

ЗДТГ, Хөдөө аж ахуйн тасаг: холбогдох утас: 86131359, 89664640

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4474
3113 / 70%
860 / 19%
246 / 5%
255 / 6%