Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНААС “ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЯ ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАЛАА

2021-02-10

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас санаачлан коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм баримтлахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЯ, ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” нөлөөллийн арга хэмжээг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулж, Жаргалант сумын нийтийн такси үйлчилгээ эрхэлж буй 100 гаруй жолоочид амны хаалт, гар ариутгагч, коронавирусаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, наалтыг олгосон билээ.
 
“Хариуцлагатай байя, хамтдаа сэргийлье” нөлөөллийн арга хэмжээг дэмжих уриалгад нэгдэж ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Ус, цаг уур орчны шинжилгээний төв зэрэг байгууллагууд идэвхтэй оролцлоо.
 
Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Жаргалант сумын нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай, байнгын асаргаанд байдаг хамгийн өндөр настай болон хэвтэрт байгаа 20 ахмад настанд “Хүнсний багц, гэр ахуйн ариун цэврийн хэрэгсэл”-ийг, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас амны хаалт, гар ариутгагчийг иргэдэд, Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн хамт олон өрхийн тогтсон орлогогүй 3 гэр бүлд эрүүл мэндийн болон цэвэрлэгээний бүтээгдэхүүн, хүнсний багцыг гардуулан өгөв. Мөн ил задгай худалдаа эрхлэгчид, такси үйлчилгээ үзүүлдэг иргэдэд халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, нэг удаагийн маскаар үйлчилсэний зэрэгцээ сумдын 3 хоногийн урьдчилсан мэдээг халдвараас хамгаалах зөвлөмж бүхий видео шторкыг Ховд аймгийн бүх цахим хуудсуудаар нэвтрүүлэн аяны үйл ажиллагааг сурталчлан ажиллалаа.
 
Энэхүү нөлөөллийн арга хэмжээг дэмжиж ажилласан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Ус, цаг уур орчны шинжилгээний төв зэрэг байгууллагуудын хамт олонд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
 
“ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЯ, ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ”

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3916
2718 / 69%
715 / 18%
239 / 6%
244 / 6%