Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Гудамж, талбайд эзэнгүй яваа нохойг устгана

2021-04-15

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Нохой тэжээхэд мөрдөх нийлэг журам” шинэчлэн баталсан. Энэ журмыг өрх, айл бүрд хүргэн танилцуулж айл бүрийн тэжээвэр нохойг бүртгэлжүүлэх ажлыг сумын хэмжээнд зохион байгуулж байна. Үүнтэй холбоотой айл өрхүүд өөрийн тэжээвэр нохойгоо журмын дагуу тэжээж бусдын амь нас, эрүүл мэнд, амар тайван байдлыг хангахыг уриалж байна.

Мөн золбин нохой элбэгших гол нөхцөл нь хөдөөний малчин айлууд охин нохойг хотонд сайн гэж тэжээж, гөлөгнүүдийг нь сумын төвд төөрүүлж орхидог нь сум сууринд золбин нохой элбэгших үндсэн шалтгаан болж байна.

Иймд албан ёсны бүртгэл бүрэн хийгдэж дуусмагц золбин нохойнуудыг устгах, мөн нохой тэжээгч эзэдтэй нь зөвшилцөн эр нохойг хөнгөлөх, эм нохойд мэс ажилбар хийх зэрэг ажлуудыг мал эмнэлгүүдтэй хамтран хийхээр төлөвлөж байна. Иргэд та бүхэн нохой тэжээхэд мөрдөх нийтлэг журамтай танилцаж журмыг мөрдөнө үү. Цаашид төрийн зүгээс журмыг чанд баримтлан ажиллах болно гэдгийг мэдэгдэж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4472
3113 / 70%
858 / 19%
246 / 6%
255 / 6%