Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СУМДЫН ИТХ-ЫГ МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН УДИРДЛАГААР ХАНГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ СУМДАД АЖИЛЛАЛАА

2021-02-25

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалтуудыг мөрдлөг болгон сумын ИТХ-ын болон багийн ИНХ-ын үйл ажиллагаа, Нутгийн өөрөө удирдах байгууллагын бодлого зорилтын хэрэгжилтийн явц, үр дүнг үнэлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, зөвлөмж өгөх, дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Дуут, Манхан, Мөнххайрхан, Мөст, Цэцэг сумдад ажиллалаа.
 
Тус ажлын хэсэг ажлын хүрээнд сумдын ИТХ-ын болон багийн ИТХ-ын үйл ажиллагааг үнэлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх журмын дагуу холбогдох материалуудтай танилцах, арга зүйн зөвлөгөө өгөх, khural.mn цахим хуудсыг хөгжүүлэх, хэвийн ажиллуулахад арга зүйн зөвлөгөө өгөх, сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ болон бусад зөвлөлүүдийн үйл ажиллагаатай танилцах, Төрийн болон төсөвт байгууллагаас иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байгаа өнөөгийн байдал, стандартыг мөрдөн ажиллаж буй үйл ажиллагаатай танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөх, Багийн ИНХ-ын үйл ажиллагаатай танилцаж, үйл ажиллагааг үнэлэх, арга зүйн зөвлөмж өгөх, Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгааллын байдал, Тэргүүлэгчдийн хурал зохион байгуулах зэрэг ажлуудыг зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3916
2718 / 69%
715 / 18%
239 / 6%
244 / 6%