УИХ-аас 2020 оны 12 дугаар сарын 24-нд Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэ хууль нь Монгол улсын 21 аймаг, 330 сум, 1640 баг, нийслэлийн 9 дүүрэг, 152 хорооны харилцааг зохицуулдаг. 1992 оноос хойш гурав дахь удаагаа шинэчлэн батлаж байгаа энэ хуулинд эдийн засаг, эрх үүрэг, өмч хувьчлалтай холбоотой зургаан чиглэлээр өөрчлөлт оржээ. http://parliament.mn/n/3hiyn