Сумын ИТХ-ын 2021 оны гүйцэтгэлээ төлөвлөгөө, Сумын Сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу сумын ИТХ-аас "Орон нутгийн хөгжлийн сан" сургалтыг 04-р сарын 21-ний өдөр зохион байгууллаа.
Сургалтыг сумын ИТХ-ын дарга Н.Мөнхцэцэг удирдаж Сумын ИТХ-ын Тэргүүлэгч /3/, БИНХ-ын дарга /2/, БИНХ-ын Тэргүүлэгч /3/ нар хамрагдсан бөгөөд Сумын ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын орлогч Л.Мөнхбадрах ОНХС-гийн хөрөнгөөр 2022 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд санал авах талаар мэдээлэл өгч, цаашид анхаарах асуудлын талаар саналаа солилцов.