Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

2021 оны ээлжит сонгуулийн хороо байгуулагдлаа

2021-04-01

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРООГ БАЙГУУЛЖ, АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГАД ТАНИЛЦУУЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороог байгуулжээ.
Өнөөдөр Архангай аймгийн сонгуулийн хорооны дарга, ЗДТГ-ын дарга Э.Дашзэгвэ, нарийн бичгийн дарга А.Ариунтуяа нар Архангай аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг ИТХ-ын дарга Б.Батжаргалд танилцуулж, Сонгуулийн хорооны тамга тэмдэгийг хүлээн авлаа.
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, санал хураалтыг хуульд заасны дагуу зохион байгуулах, санал хураалтын дүн, холбогдох баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу нэгтгэж, хүргүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%