АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААН ӨНӨӨДӨР /2021.04.26/ ЦАХИМААР ХУРАЛДАЖ БАЙНА.
Тэргүүлэгчдийн хуралдаанаар:
1. “Хужирт Эрдэс баялаг” ОНӨААТҮГ-ын 2020 оны үйл ажиллагааны тайлангийн тухай
2. “Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай-2” хөтөлбөр батлах тухай
3. Гэр бүл хүний хөгжлийн төвийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнд 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 тоот тэмдэглэлээр өгсөн үүргийн хэрэгжилт
4. Аймгийн хэмжээнд ашиглагдахгүй байгаа барилга байгууламжийн судалгааны дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай зэрэг нийт 4 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.