Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Улаан загалмай нийгэмлэгээс малчдад тусламж үзүүллээ

2021-04-27

Монголын улаан загалмай нийгэмлэгээс сар шинийн өмнө 2021 оны 1-р сард зудад нэрвэгдсэн 10 өрхөд тус бүр 240000 төгрөг, 137250 төгрөгний хүчит тэжээл, нийт 373250 төгрөгний тусламж үзүүлсэн бол мөн 2021 оны 3-р сард болсон хүчтэй салхи шуурганы улмаас малаа олноор алдсан 10 өрхөд тус бүр 240000 төгрөг, орон гэрээ сүйтгүүлсэн 2 өрхөд 5 ханатай давхар бүрээстэй гэр олголоо. Малчдыг маань хүнд хэцүү цаг үед цагийг нь олж, тусламж дэмжлэг үзүүлсэн Монголын улаан загалмай нийгэмлэг болон аймгийн улаан загалмайн хорооныхондоо ажлын амжил, сайн сайхан бүхнийг хүсье.