Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОЖ БАЙНА

2021-04-28

Жендэрийн Үндэсний хорооноос зохион байгуулж буй Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг танилцуулах цахим хэлэлцүүлэгт аймгийн ИТХ- ын дарга О.Пүрэвдорж, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Т.Гончигдорж, Хууль, хяналтын хэлтсийн дарга Б.Туяацэцэг нар оролцож байна.

Тус хэлэлцүүлгээр Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ, Төрийн албан дахь жендэрийн эрх тэгш байдлын баталгаа, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх Төрийн албаны зөвлөлийн чиг үүргийн талаарх нөхцөл байдлын үнэлгээ, санал зөвлөмжийн танилцуулга зэргийг Жендэрийн үндэсний хорооноос мэдээлж, цаашид анхаарах асуудлаар санал солилцлоо.