Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Төв аймгийн Улаан Загалмайн хорооноос хүнсний тусламжийг илгээжээ.

2021-04-27

 Ковид-19 цар тахлын дэгдэлтийг бууруулах зорилгоор суманд тогтоосон хөл хорионы үеэр Төв аймгийн Улаан Загалмайн Хорооноос Жаргалант сумын Улаан Загалмайн анхан шатны хороогоор дамжуулан хүнсний багцийн тусламжийг иргэдэд хүргэхээр илгээжээ. 

Нийт 60 өрхөд ирүүлсэн хүнсний багцийг  Буурал багт 20 өрх, Өгөөмөр багт 22 өрх, Баянбулаг багт 11 өрх, Загдал багт 7 өрхөд тус тус  хувиарлажээ.  Уг хүнсний тусламжийг Тайваны хүүхэд ивээх сангийн тусламж, нийгмийн халамжийн сангаас хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг өрхүүдэд давхардуулж олгохгүй гэдгийг сумын Улаан Загалмайн анхан шатны хорооны дарга Д.Дашдаваа мэдээллээ.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4277
2949 / 69%
834 / 19%
244 / 6%
250 / 6%