Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ӨДӨР БҮР ХАМГААЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА

2021-05-01

1998 оноос хойш жил бүрийн 4 дүгээр сарын 30-нд "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг Олон улсын өдөр"-ийг дэлхий нийтээрээ тэмдэглэж ирсэн. Харин Монгол Улсад 2006 оноос хойш Хүүхдийг ивээх сангийн санаачилгаар тэмдэглэж байна.
Нэг өдөр нэг хурц асуудал гарахад хүүхэд хамгаалал, хүчирхийлэл гээд шуураад өнгөрөх өөр. Бодлого санаачилга гаргаж өдөр бүр хүчирхийллийн эсрэг тэмцэх тууштай ажил хамгийн чухал юм.
Монгол Улс 2016 онд Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг батлан гаргаснаараа нийгмийн бүх орчинд хүүхдийг зодож шийтгэхийг хуулиар хориглосон дэлхийн 49 дэх улс болсон юм.
#Хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу “Эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, хамаатан садан, багш сурган хүмүүжүүлэгч нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, боловсрол олгох, асран хамгаалахдаа хүчирхийллээс ангид хүмүүжлийн арга хэрэглэнэ” хэмээн заасныг сануулан, хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэхийг уриалж байна.
#Өчигдөр дэлхий нийт хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэсэн. Харин бид өдөр бүр хүүхдийн хүчирхийллийн эсрэг тэмцэх болно.
#Та ч бас нэгдээрэй❗❗❗

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4287
2952 / 69%
839 / 20%
244 / 6%
252 / 6%