Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Иргэний зөвлөлийн сонгон шалгаруулалтын зар

2021-05-03

 
        Цагдаагийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус аймгийн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Иргэний зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтад дараах шаардлагыг хангасан иргэдийг 2021 оны 05 дугаар  сарын 03-ны өдрөөс 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл бүртгэж байна. Үүнд:
1. Аймгийн нутаг дэвсгэрт сүүлийн 5 жил оршин сууж байгаа, бүртгэлтэй.
2. Сүүлийн 5 жил цагдаа, прокурор, шүүгчээр ажиллаж байгаагүй.
3. Ашиг сонирхлын зөрчилгүй.
Сонирхож буй иргэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба /104 тоот/ өрөөнд Товч намтар буюу Төрийн албан хаагчийн анкет, Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн хамт авч ирж бүртгүүлнэ үү.
Холбоо барих утас: 70323006 , 80007852
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4293
2955 / 69%
842 / 20%
244 / 6%
252 / 6%