Өнөө өглөөний 09:40 цагийн байдлаар Өвөрхангай аймгийн 6994 иргэн вакцинжуулалтын 1, 2 дугаар тунг хийлгэсэн байна.
Сумдаар авч үзвэл;
Арвайхээр 3096, Хархорин 1341, Бат-Өлзий 463, Хужирт 386, Тарагт 290, Бүрд 271, Гучин-Ус 202, Баян-Өндөр 152, Нарийнтээл 133, Зүүнбаян-Улаан 120, Богд 115, Баянгол 97, Есөнүйл 96, Сант 81, Төгрөг 78, Өлзийт 61 иргэнээ вакцинжуулаад байна.
Вакцинжуулалтыг эхлүүлээгүй, өнөөдөр эхлүүлэхээр бэлтгэлээ хангаад байгаа сумдад ажлаа эрчимжүүлэх үүрэг чиглэлийг өгч байна. Вакцинжуулалтыг таслахгүйгээр зохион байгуулахын тулд аймгаас мэргэжлийн баг Улаанбаатар хот руу өчигдөр явсан байна.