Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид 2021 оны 5 дугаар сарын 03-ний 10 цагт цахим хурал хийв. Энэ удаагийн хурлаар Хөрөнгө шилжүүлэх тухай, Төрийн одон медальд уламжлах тухай гэсэн 2 асуудлыг хэлэлцэв. Мөн цахим хурлын үеэр Баян шарга уулын тусгай хамгаалалтын талаарх мэдээллийг Их бага Баян шарга ТББ-ын тэргүүн Л.Бор тэргүүлэгчдэд хүргэв. Энэ удаагийн цахим хурлаар хэлэлцсэн хоёр асуудал дэмжигдсэн болно.