Өнөөдөр аймгийн ИТХ-ын Ажлын алба болон сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар цахимаар хуралдлаа.
Хурлаар НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг, УИХ-ын Тамгын газар хамтран хэрэгжүүлж буй "Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтын талаар болон цаг үеийн чанартай асуудлуудаар санал солилцон, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын зүгээс тодорхой үүрэг чиглэл өглөө.
Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтыг 2021 оны 05 дугаар сарын 10-наас 05 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулах юм.