Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХОВД, УВС, БАЯНХОНГОР АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ЗОРИУЛСАН 2 ӨДРИЙН СУУРЬ СУРГАЛТ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2021-05-05

“Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл, Удирдлагын академи, аймгуудын ИТХ-ын Ажлын алба хамтран Ховд, Увс, Баянхонгор аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөд зориулсан суурь сургалтыг энэ сарын 05-06-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулж байна.

Тус сургалтаар Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндэс, үйл ажиллагаа, Байгаль хамгаалал, газрын харилцаа ИТХ болон иргэдийн оролцоо, Орон нутгийн төсвийн удирдлага зэрэг сэдвүүдээр  Удирдлагын академийн багш Доктор, дэд профессор Я.Бямбаяр, Доктор, дэд профессор Г.Жаргал, Доктор, дэд профессор Л.Отгонтуяа нар сургалт орж байна.

Ховд аймгийн ИТХ-ын 41 Төлөөлөгчдийн хувьд 3 ба түүнээс дээш сонгогдсон 7 Төлөөлөгч, 2 удаа сонгогдсон 14, анх удаа сонгогдсон 20 Төлөөлөгч ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3916
2718 / 69%
715 / 18%
239 / 6%
244 / 6%