Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь төсөл, Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал хамтран Сумдын ИТХ-ын төлөөлөгч нарыг чадваржуулах суурь сургалтыг 2021 оны 5 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгуулж ажиллалаа. Цахим сургалтыг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Хосбаяр нээж үг хэлсэн бөгөөд Сургалтын хөтөлбөрийн дагуу сургагч багш Ж.Жаргалсайхан Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиглэлээр, Төсөв санхүүгийн чиглэлээр сургагч багш М.Оюунтөгс, Б.Мөнхтуяа, Байгаль орчны чиглэлээр Сургагч багш Ш.Нямхүү нар сургалт мэдээллийг өгч ажиллав. Мөн Цахим сургалтын төгсгөлд асуулт хариулт, хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Сумдын ИТХ-ын төлөөлөгчдийг чадваржуулах цахим сургалтыг хааж Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга А.Чулуунбат үг хэлж сургалтад идэвхтэй хамрагдсан бүх сумдад талархал илэрхийлсэн юм. Тус сургалтад Баруун-Урт сумын 13 сумын 277 төлөөлөгчийн 251 төлөөлөгч 90.6 хувийн ирцтэй хамрагдлаа.