Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2021 оны 1-р улиралд хийсэн ажил

2021-05-06

2021 оны 1-р улиралд гэр бүлийн хүчирхийлэлийн эсрэг хуулийн хэрэгжилтийг хангуулахад төрийн болон төрийн бус байгууллагууд, хамтарсан баг, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Цагдаагийн газар болон  бусад холбогдох газруудтайгаа хамтран “Мэдээлье, илрүүлье, зогсооё” соён гэгээрүүлэх аяныг амжилттай зохион байгуулж “Хайр харцнаас” нэртэй шүлэг, дууны уралдааныг дүгнэж шагналыг гардуулсан.

  • Хүүхдийг зам тээврийн гэмт хэрэг, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийт, хүүхэд багачуудад зам тээврийн осол хэргийн хор уршгийг таниулах, замын хөдөлгөөнд оролцох дадлыг зөв хэвшүүлэх, эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс үр хүүхдэдээ тавих хараа, хяналтаа сайжруулах, мөн сургуулийн орчмын бүсийг аюулгүй болгож,  жолооч нарын сонор сэрэмжийг дээшлүүлэх зорилгоор “Бяцхан зорчигч” хэсэгчилсэн арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгуулсан.
  • Прокурорын газар аймгийн Тамгын газартай хамтран аймгийн хэмжээнд бүх архины зөвшөөрөл бүхий дэлгүүрүүдэд аттестатчлал хийж дүнг танилцууллаа.
  • Прокурорын газар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын гарын авлага сургалтын материалыг бэлтгэн нэгтгэсэн удахгүй хэвлэлтэнд оруулж гишүүн байгууллагууд болон сумдад хүргэхүүлэхд бэлэн боллоо.
  • Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг төвийн үйл ажиллагаатай танилцаж тайланг сонссон. Мөн Завхан аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж холбогдох асуудлаар санал солилцсон.
  • Зөвлөлийн гишүүн байгууллагуудаасаа саналыг авч төлөвлөгөөндөө тусган төлөвлөгөөний дагуу ажлуудаа хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.
  • Коронавирусын халдвар ихээр тархсан хөл хорио цээрийн дэглэмийн үед хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангахад чиглэгдсэн сургалт сурталчилгааг цахимаар болон танхимаар сумдын салбар зөвлөлийнхэндээ хийж чадавхжуулах, хамтран ажиллах тал дээр нь анхаарч ажилласан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%