Аймгийн ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих сургалтыг нээж, сургалтад өнөөдрийн байдлаар 150 гаруй албан хаагч оролцож байна.
Өнөөдрийн сургалтыг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Амарсайхан, Санхүүгийн хяналт, аудитын албаны СХШ-ын Улсын ахлах байцаагч Б.Чадраабал нар зохион байгууллаа.
Сургалтыг “Судалгаа шинжилгээ ийх арга зүйг эзэмшүүлэх нь”, “Төрийн байгууллагын ил тод байдал”, “Шилэн дансны хуулийн хэрэгжилт, анхаарах асуудал”, “Авлигын мөн чанар, шалтгаан нөхцөл, хор хөнөөл”, “Манлайлал”, “2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааны онцлог”, “Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудал”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга зам, анхаарах асуудал”, “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам” гэсэн үндсэн чиглэлээр зохион байгуулахаар төлөвлөж байна.