Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЗУНЫ ТЭРГҮҮН САРЫН ШИНИЙН ГУРАВНЫ БИЛЭГТ САЙН ӨДӨР ХАН-УУЛАА ТАХИЛАА

2021-05-14

Дорнод нутгийн зон олон шүтээн болсон Хан-Уулаа билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн гуравны билэгт сайн өдөр буюу аргын тооллын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тахилаа.

Хан-Уулын тахилгын ёслолыг олны бөөгнөрөл үүсгэхгүйгээр халдвараас хамгаалах дэглэмийг баримтлан зохион байгуулав.

Уул усаа тахин байгаль дэлхийгээ аргадах ард түмнийхээ заяа  буяныг даатгах уламжлалт ёс, зан үйлд нутгийн зон олноо төлөөлөн аймгийн ИТХ-ын дарга М. Энхтөр, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч О.Пүрэв-Очир, Баянтүмэн сумын Засаг дарга А.Энхтүвшин, Булган сумын Засаг дарга Д.Сүхсайхан нар оролцож, Хан-Ууландаа  аливаа муу бүхнээс хол байж, идээ ундаа элбэг дэлбэг, сэтгэл тэнүүн, амар амгалан байлгахыг уул уснаасаа хүсэн сүсэглэлээ.

Байгаль дэлхийгээ аргадан, ард түмнийхээ заяа буяныг даатган, Данригданжаалин хийдийн лам хуврагууд ном айлдав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%